Байршил
|
Үлдэгдэл 0 |
Илчлэг: 100гр: илчлэг 255 ккал, тослог 12.9г, ханасан тосны хүчил 7.2г, нүүрс ус 26.3г, сахар 15.8г, уураг 8.1г, давс 0.28г.
Орц найрлага:
Талх нарийн боовны хольц: улаан буудайн гурил, сахар, нарийн боовны хөөлгөгч (калийн тартрат хүчил, натрийн карбонатыг хөөлгөгч, цардуул), амт оруулагч.
Гол зөөлөн нунтаг крем: сахар, цардуул, тэнцвэржүүлэгч цардуул, нимбэгний хүчил, амт оруулагч.
Дээд оройн нунтаг крем: цардуул, хоолны давс, амт оруулагч.
Хэрэглэх заавар: Зуурмаг, 100г хайлуулсан масло, 1 өндгөө холигчоор ширхэггүй болтол сайтар холин, цаастай хэвэндээ хийнэ. Гол зөөлөн нунтаг кремгөө 150мл сүү, 2 өндөгтэй хольж сайтар хутгаад зуурмаг дээрээ хйинэ. 300мл сүүнээс 4 халбага сүү, 40г сахараа дээд оройн нунтаг кремтэй хольж хутгана. Үлдсэн сүүгээ буцалгангаа дээр нь хольсон кремгөө хийж тасралтгүй хутгана. 3 өндөгний шараа зуурмагтаа хийж, цагааныг нь хөөсөртөл нь хутгана. Хутгасан өндгөө зуурмагтаа хийж хутгаад, үндсэн зуурмаг дээрээ хийнэ. Тугалган цаасаар бүтээгээд халаасан зууханд 40 минут орчим жигнээд 30 минут амраана.
Харшлын заалт: Найрлаганд орсон бүтээгдэхүүнээс харшилтай хүн хэрэглэж болохгүй.
Хадгалах нөхцөл: Нарны тусгалаас хол хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.